“Marohn ThyssenKrupp” брэнд нь ХБНГУ-д 1970 онд үүсгэн байгуулагдсан “ДЭЛХИЙ ДЭЭРХ ХАМГИЙН ТОМ, ХАМГИЙН ШИЛДЭГ”  лифт, цахилгаан шатны үйлдвэрлэгчдын нэг юм. Дэлхийн 80 гаруй улсад үйл ажиллагаагаа явуулдаг дөч гаруй мянган ажилтантай аврага том энэ групп нь гучаад жилийн түүхтэй.  “Шидэт хөдөлгүүр” нэрээр дэлхийд алдаршсан “PMS” хөдөлгүүрийг бүтээснээр лифт, эскалаторын үйлдвэрлэлийн салбарт эрс шинэчлэлийг хийж тэргүүлэгч гэдгээ олон улсад батлан харуулсан. Дэлхийн 80 гаруй улс оронд үйл ажиллагаагаа явуулж байгаа “Marohn ThyssenKrupp”брэнд нь шинэ цахилгаан шат тавих, цахилгаан шатны засвар, цахилгаан шатны шинэчлэл, автомат дэлгэц суурилуулах зэрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, орчин үеийн шинэлэг шийдэлтэй бүтээгдэхүүнүүдийг дэлхий дахинд танилцуулан энэ салбартаа тэргүүлэгч гэдгээ дахин дахин баталгаажуулсаар байгаа юм.

"Эй.Би.Өү Марон ТиссэнКрүпп” компани нь “Marohn ThyssenKrupp”брэндийн албан ёсны төлөөлөгчийн эрхийг 2016 онд гардан авч томоохон төслийн гүйцэтгэгчээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд Монгол улсад албан ёсны эрхтэйгээр уг брэндийн цахилгаан шат, лифт, урсдаг шат болон бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, угсрах мөн бусад дагалдах үйлчилгээнүүдийг үзүүлэх болсон билээ. Marohn ThyssenKrupp цахилгаан шат нь Германы thyssenkrupp  группын салбар компани бөгөөд бүх төрлийн цахилгаан шат, урсдаг шат голлох сэлбэгийн судалгаа шинэжилгээ, үйлдвэрлэл борлуулалт, угсралт ба засвар үйлчилгээ үзүүлдэг төдийгүй бүх төрлийн зориулалттай цахилгаан шат үйлдвэрлэдэг цорын ганц брэнд юм. Манай үйлдвэр нь жилд 40000ком цахилгаан шат, 4000ком урсдаг шат үйлдвэрлэх чадалтай Германы Industry 4.0 системыг нэвтрүүлэн ажиллаж байна.